Дэмжих чиглэл

МУИС бол Монголын боловсрол, шинжлэх ухааны манлайлагч байгууллагын хувьд нийгмийн хөгжил, инновац, тэгш боломжийг бүтээж буй чухал цэг юм. “Дэмжлэг үзүүлэх” нь зөвхөн санхүүгийн тусламж биш энэ бол ирээдүйн мэдлэг, чадварлаг хүний нөөц, үндэсний оюуны баялагт оруулж буй бодит хөрөнгө оруулалт юм.

Таны дэмжлэг дараах үр нөлөөг бий болгоно

Боловсрол бол нийгмийн хамгийн хүчирхэг хөрөнгө оруулалт.

  • Шилдэг оюутнуудад тэтгэлэг олгож, тэгш боловсролын орчин бүрдүүлэх
  • Багш, судлаачдыг дэлхийн түвшинд хөгжүүлэх
  • Шинжлэх ухаан, инновацын орчныг дэмжих
  • Олон улсын түншлэл, солилцооны хөтөлбөрүүдийг өргөжүүлэх
  • Сургалтын орчин, дэд бүтцийг сайжруулах
  • Монгол улсын оюуны хөгжлийг хурдлуулах

Таны дэмжлэг өнөөдрийн залууст, маргаашийн манлайлагчдад хүрнэ.

Environment

МУИС нь боловсрол, шинжлэх ухааны манлайлагчийн хувьд Монгол улсын ирээдүйд хөрөнгө оруулж буй гүүр билээ. Та дараах чиглэлүүдээр МУИС-ийн үйл ажиллагаа, эрдэм шинжилгээ, нийгмийн нөлөөлөлд хувь нэмрээ оруулах боломжтой.

МУИС-ийн Эндаументын сан нь хүрээнд, олон улсын жишигт нийцсэн удирдлагын бүтэц, хөрөнгө оруулалтын бодлого, нээлттэй, хариуцлагатай хуулийн тайлагналын зарчимд тулгуурлан үйл ажиллагаагаа явуулна. Үүний хүрээнд хандивлагчдын итгэл, оролцоог дээдлэн, өгсөн хөрөнгийг хамгийн үр ашигтай, ил тод байдлаар удирдахыг зорьж байна. МУИС-ийн эндаумент сангийн гол үнэт зүйл бол “Их сургууль-нийгэм-хөгжил”-ийн харилцан хамаарлыг бий болгож, боловсролын орчноор дамжуулан үндэсний хөгжлийг хурдасгах явдал юм.

Environment

Дэмжих чиглэлийн ангилал

  • Нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх
  • Сургуулийн урт хугацааны хөгжлийн стратеги төлөвлөгөөнд тусгагдсан төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх
  • Судалгаа, эрдэм шинжилгээ, инновацын төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх
  • Оюуны болон технологийн нөөцийг ашиглах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын ололтыг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх зорилгоор сургуулийн үндсэн бүтцэд эрдэм шинжилгээний хүрээлэн, сургалт, судалгааны, бизнес инкубатор, технологи дамжуулах төв, гарааны компани, шинжлэх ухааны парк, технологи, инновацын кластер, туршилт үйлдвэрлэлийн болон эдгээртэй адилтгах нэгжийг бие даан эсхүл хамтран байгуулж, үйл ажиллагааг санхүүжүүлэх
  • Сургуулийн сургалтын орчин, оюутны дотуур байрны нөхцөлийг сайжруулах
  • Лабораторийн болон сургалтын тоног төхөөрөмж худалдан авах
  • Залуу багш нарыг гадаадын их, дээд сургуулийн чадавхжуулах сургалтад хамрагдах, магистрант, докторант нарыг судалгааны туслахаар ажиллуулахад дэмжлэг үзүүлэх
  • Сургуулийн нэрэмжит сургалтын тэтгэлгийг өөрийн сургуулийн суралцагчдад олгох
  • Санд хөрөнгө оруулсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад сургалт явуулах, судалгаа шинжилгээ хийх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх зэрэг дэмжлэг үзүүлэх