Түгээмэл асуултууд
Эндаументын сантай холбоотой түгээмэл асуултууд болон тэдгээрийн хариултыг энд нэгтгэлээ.
Эндаументын сан нь их сургуулийн урт хугацааны тогтвортой хөгжилд зориулагдсан, хөрөнгө оруулалтын өгөөжөөрөө тасралтгүй үр өгөөж бий болгодог хөрөнгө оруулалтын сан юм.
Та МУИС-ийн Эндаументын сангийн цахим хуудсаар дамжуулан картаар, банкны шилжүүлгээр болон бусад төлбөрийн сувгаар хандив өргөх боломжтой. Хандивын зааварчилгаа, дэлгэрэнгүй мэдээллийг “Хандив өргөх” хэсгээс үзнэ үү.
Хандивын зорилгоос хамааран оюутны тэтгэлэг, судалгаа шинжилгээ, сургалтын орчин сайжруулах, дэд бүтэц, инновац зэрэг тодорхой чиглэлд зарцуулагддаг. Жил бүрийн тайлангаар ил тод мэдээлэгдэнэ.
Тийм. Та цахимаар хандив өгсний дараа таньд баяр хүргэх цахим батламж, шаардлагатай бол хэвлэмэл батламжийг бэлтгэн өгөх боломжтой.