МУИС-ийн Эндаумент сан

Сангийн гишүүнчлэл,
хандивлагчдыг алдаршуулах журам

МУИС-ийн Эндаумент сан нь хандивлагчдын сургуулийн хөгжилд оруулсан хувь нэмрийг алдаршуулж, тогтвортой, ил тод, урт хугацааны хамтын ажиллагааг дэмжинэ.

Зэрэглэлүүдийг харах
I

Хандивлагчийн зэрэглэл

Сан нь хандив, тусламжаар хүлээн авсан хөрөнгийн хэлбэр, хэмжээнээс хамааруулан, хандивлагч тал татгалзаагүй бол хандивлагчдад одны зэрэглэл олгож, тусгай дугаар бүхий өргөмжлөл гардуулна. Хандивлагч хэдэн ч удаа хандивлаж болох бөгөөд нийт хандивыг нийлбэр дүнгээр тооцно.

★★★★★ “ТАВАН ОД” зэрэглэлийн хандивлагч

1.1. Таван тэрбумаас дээш төгрөг, түүнтэй дүйцэхүйц хэмжээний хөрөнгө хандивлагчид “ТАВАН ОД” зэрэглэлийн хандивлагч гэж цоллон, “ТАВАН ОД ЗЭРЭГЛЭЛИЙН ХАНДИВЛАГЧ 01–999” дугаар бүхий өргөмжлөл гардуулна.

★★★★ “ДӨРВӨН ОД” зэрэглэлийн хандивлагч

1.2. Нэг тэрбумаас дээш төгрөг, түүнтэй дүйцэхүйц хэмжээний хөрөнгө хандивлагчид “ДӨРВӨН ОД” зэрэглэлийн хандивлагч гэж цоллон, “ДӨРВӨН ОД ЗЭРЭГЛЭЛИЙН ХАНДИВЛАГЧ 1,001–9,999” дугаар бүхий өргөмжлөл гардуулна.

★★★ “ГУРВАН ОД” зэрэглэлийн хандивлагч

1.3. Нэг зуун саяас дээш төгрөг, түүнтэй дүйцэхүйц хэмжээний хөрөнгө хандивлагчид “ГУРВАН ОД” зэрэглэлийн хандивлагч гэж цоллон, “ГУРВАН ОД ЗЭРЭГЛЭЛИЙН ХАНДИВЛАГЧ 10,001–99,999” дугаар бүхий өргөмжлөл гардуулна.

★★ “ХОЁР ОД” зэрэглэлийн хандивлагч

1.4. Арван саяас дээш төгрөг, түүнтэй дүйцэхүйц хэмжээний хөрөнгө хандивлагчид “ХОЁР ОД” зэрэглэлийн хандивлагч гэж цоллон, “ХОЁР ОД ЗЭРЭГЛЭЛИЙН ХАНДИВЛАГЧ 100,001–999,999” дугаар бүхий өргөмжлөл гардуулна.

“НЭГ ОД” зэрэглэлийн хандивлагч

1.5. Нэг саяас дээш төгрөг, түүнтэй дүйцэхүйц хэмжээний хөрөнгө хандивлагчид “НЭГ ОД” зэрэглэлийн хандивлагч гэж цоллон, “НЭГ ОД ЗЭРЭГЛЭЛИЙН ХАНДИВЛАГЧ 1,000,001–9,999,999” дугаар бүхий өргөмжлөл гардуулна.

II

Хандивлагчдыг алдаршуулах “Алдрын самбар”

Сан нь хандивлагчдын сургуулийн хөгжилд оруулсан хувь нэмрийг алдаршуулах, олон нийтэд сурталчлах зорилго бүхий “АЛДРЫН САМБАР” бий болгож, сургуулийн хананд байршуулж, сургуулийн вэб сайтын тусгай буланд байрлуулна. Хандивлагчийн зөвшөөрлийн дагуу нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулна.

III

Нэрэмжит болгох боломж

Хандивлагчийн хандивын хэлбэр, хэмжээнээс хамааруулан бүрэлдэхүүн, салбар, ахисан түвшний сургууль, тэнхим, хүрээлэн, төв, лаборатори, номын сан, шинжлэх ухааны парк, ахлах сургуулийг хандивлагчийн нэрэмжит болгож болно.

IV

Сангийн гишүүнчлэл

Хандивлагч нар сангийн гишүүнчлэлээр элсэж, сургуулийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно. Хандивлагчийн хөрөнгө оруулсан хандивын зорилгоос шалтгаалан төрөл бүрийн гишүүнчлэлийн статустай байна.

V

Дундын зуучлагчийн урамшуулал

Гүйцэтгэх захирал мөнгө болон түүнтэй адилтгах хөрөнгө оруулсан хандивлагч талын зөвшөөрлөөр хүчин чармайлт гарган ажилласан дундын зуучлагчид дараах байдлаар нэг удаагийн урамшуулал олгож болно:

  • Хязгаарлалтгүй эндаументын мөнгөн дүнгийн 10 хувь хүртэл;
  • Хугацаатай эндаументын бүрэн эрх хүлээн авсны дараа мөнгөн дүнгийн 10 хувь хүртэл;
  • Хагас эндаументын эхний жилийн орлогын 20 хувь хүртэл;
  • Хязгаарлалттай эндаументын эхний жилийн орлогын 20 хувь хүртэл.